Нүүр/Бидний тухай

Бидний тухай

"Oxygen Mongolia" төслийн эрхэм зорилго, алсын хараа болон бидний үнэт зүйлстэй танилцана уу.

Эрхэм зорилго

“Болор-Өлзий Хэлткэйр ХХК” нь 2021 оноос эхлэн Монголын Хүчилтөрөгч буюу "Oxygen Mongolia" төслийг нийгмийн өмнө тулгамдаад буй асуудлуудын нэг болох агаар орчны бохирдол түүнээс шалтгаалсан хүн амын өвчлөлийг бууруулах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд хүчилтөрөгчийн маск бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн билээ.

Бидний зорилго

Манай Компанийн зорилго нь хэрэглэгчдийн эрүүл мэндийн чанарыг дээшлүүлэх эрүүл Монгол ирээдүйг бий болгох юм.Тиймээс, бид бүтээгдэхүүнээ бүх насны хүнд зориулан хүссэн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нь нийцүүлэн тогтмол чанар, өнгө үзэмж дээр анхаарч шинэчлэл хийж ажилладаг.

Өсөлт ба Хөгжил

Өнөөдрийн байдлаар манай бүтээгдэхүүн улс даяар 500 орчим жижиглэн болон бөөний цэгүүдээр худалдаалагдаж сар бүр борлуулалт болон тогтмол хэрэглэгчийн тоогоо нэмэгдүүлэн ажиллаж байна. Бид цэмцгэр орчинд орчин үеийн үйлчилгээний стандарт, маркетинг, менежментийн оновчтой хэлбэр, орчин үеийн техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэглэгчдэдээ үйлчилдэг.

Баталгаатай чанар

Эмнэлгийн стандартад нийцсэн

Мэргэжлийн дэмжлэг

Эмч нарын зөвлөгөө, 24/7 тусламж

Нийгмийн хариуцлага

Бид нийгмийн сайн сайхны төлөө